United Nations Welcome to the United Nations. It's your world.

SPOTLIGHT ASIA АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛС ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОВ

Date: 
Monday, 22 February 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Америкийн байгалийн түүхийн музейд 2 дугаар сарын 21-нд зохион байгуулагдсан “Spotlight Asia” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв.

Тус музейгээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй арга хэмжээг өнөө жил бичин жилтэй холбогдуулан зохион байгуулсан бөгөөд Япон, БНСУ, Вьетнам, Монгол Улс зэрэг улс оролцон бичин жилтэй холбоотой урлагийн тоглолт, уламжлалт зан заншлаа таниулан сурталчлав.

Энэхүү арга хэмжээнд Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Монголын холбоос” төрийн бус байгууллага хоёр жилдээ оролцож, Эвтэй дөрвөн амьтан үлгэрээр сэдэвчилсэн зургийг хүүхдүүдээр будуулах, шагай хаях, 12 жилийн тухай бичлэг үзүүлэх, монгол гэрийг танилцуулах зэргээр монгол уламжлалт зан заншлийг сурталчлав.