БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай уулзав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай уулзав.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 чуулганы хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмлжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болов.
Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачлагыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхижүүлэх зорилготой юм.
Энэ 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын төв байранд зураач Сугарын Чулуунбаатарын “Монголын их хаад” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэхүү үзэсгэлэнг 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Сэнгэраги” арт галлерейтай хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, “Сэнгэраги” арт галлерейн гүйцэтгэх захирал Б.Янжин болон НҮБ-ын гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, дипломатууд оролцов.
Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос 2019 оны 7 дугаар сарын 12-нд зохион байгуулсан “Өглөөний цай” уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд удирдан явуулав.
Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын төв байранд 7 дугаар сарын 10-нд зохион байгуулав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох асуудал хариуцсан Гадаад харилцааны сайдын Тусгай элч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2019 оны 7 дугаар сарын 1-нд Тринидад ба Тобаго Улсад ажиллаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар тус улсын Гадаад хэрэг, Карибын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн сайд, Сенатор Деннис Мосес-тай уулзав.
Хилийн чанадад оршин суугаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд https://citizen.gov.mn цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Бостон хотноо оршин сууж, суралцаж буй иргэн Та https://citizen.gov.mn цахим хаягт хандаж, бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.
2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас ховор ном цуглуулагч Н.Баатар болон Модерн Медиа консалтинг ХХК-ийн захирал Б.Болормаа нартай хамтран “Бичиг үсгийн боловсрол: Соёлын өв – Монгол бичиг” сэдэвт номын үзэсгэлэнг Нэгдсэн Үндэстний төв байранд нээлээ.