United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Date: 
Wednesday, 19 February 2020

Энэ 2 дугаар сарын 13-14-нд болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, үг хэллээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ НҮБ-ын 75 жилийн ой тохиож буй 2020 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг урагшуулахад дорвитой ахиц гаргахыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэх, вето хориг, бүс нутгийн төлөөллийг сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн болон Ерөнхий  Ассамблейн харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр жижиг улсуудын сонгогдох боломжийг өсгөх шаардлагыг цохон дурдсан.