САЙД Д.ЦОГТБААТАР БОТСВАНА УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙД ЮНИТИ ДАУГТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 28-ны өдөр Ботсвана Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Юнити Даугтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.