United Nations Welcome to the United Nations. It's your world.

ОДОН ГАРДУУЛАВ

Date: 
Wednesday, 18 March 2020

Монгол Улсын Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын төв штабт ажиллаж буй хурандаа Д.Мягмаржавыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртсэнийг гардуулж, мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын мэндчилгээг уламжилж ажилд нь амжилт хүсэв.

 

Хурандаа Д.Мягмаржав нь НҮБ-ын Энхийн ажиллагааны газарт Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдаж буй ЭСА-ны асуудлыг хариуцдаг бөгөөд НҮБ-аас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэн ажиллаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр дахь офицер юм.