АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТ “АСЕМ-ЫН 20 ЖИЛ: УЯЛДАА ХОЛБООТОЙ БАЙЖ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭХ НЬ”
Хурлын даргын мэдэгдэл
АСЕМ-ын 20 жилийн ой
Хурлын даргын мэдэгдэл
АСЕМ-ын 20 жилийн ой
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.
Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэж, АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох зорилгоор 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа.
2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ), Олон улсын хуулийн хөгжлийн байгууллага (ОУХХБ)-тай хамтран "Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо" арга хэмжээг зохион байгууллаа.
Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн нар аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай ноёд оо,
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-ны өглөөний 9.10 цагт Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. Уулзалтад оролцох зочдыг угтан авах ажиллагаа 07.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Шангри-Ла цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн угтан авлаа.
Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофын санаачилгаар "НҮБ-ын 70 жил: Хүний эрхийн асуудал глобал хөгжлийн төлөвлөгөөний чухал хэсэг болох нь" сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг болж өнгөрөв. Уг хэлэлцүүлэг дээр НҮБ-ын гишүүн, ажиглагч 70 гаруй орны төлөөлөгч үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-г хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, уул уурхай, аялал жуулчлалынсалбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.