Date:
Wednesday, 21 September 2016
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд өнгөрсөн 7 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, цаашид уг айлчлалын мөрөөр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал болохыг онцлов.
Түүнчлэн ойрын үед харилцан хэрэгжүүлэх айлчлалууд болон 2017 онд зохион байгуулах Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтын асуудлаар санал солилцов.