United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИДЛЫГ БУТАНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДАД УЛАМЖЛАВ

Date: 
Wednesday, 21 September 2016

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Лёомпо Дамчо Доржи-тэй 9 дүгээр сарын 21-нд НҮБ-ын Төв байранд уулзав.

Уулзалтын үеэр Бутаны Хаан Жигме Кхесар Намгьян Вангчук-д илгээж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захидлыг  сайд Ц.Мөнх-Оргил гардуулж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг найрсаг Бутан Улс ойрын хугацаанд соёрхон батална хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.