United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МАКЕДОНИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Date: 
Wednesday, 21 September 2016

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын Гадаад хэргийн сайд Никола Попоски-тэй 9 дүгээр сарын 21-нд НҮБ-ын Төв байранд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газраас чухал ач холбогдол өгч буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн талаар танилцуулав. Тэрбээр цааш нь энэхүү төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Македон Улс соёрхон батална хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Македонийн Гадаад хэргийн сайд манай хүсэлтийг анхааралтай судалж үзэхээ мэдэгдээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг тааламжтай үедээ Македон Улсад айлчлахыг урив.