НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт болов
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмлжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болов.
Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачлагыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхижүүлэх зорилготой юм.