АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-ны өглөөний 9.10 цагт Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. Уулзалтад оролцох зочдыг угтан авах ажиллагаа 07.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Шангри-Ла цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн угтан авлаа.