United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

НЬЮ-ЙОРК ОРЧИМ БИЗНЕСИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ

Tuesday, 19 April 2016

“Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо” сэдвээрх уулзалт-үдийн зоогийг Нью-Йорк орчим бизнесийн салбарт ажиллаж буй монголчуудад зориулан 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Тус уулзалт-үдийн зоогт Bank of America, IBM, Global Infrastructure Partners, Ernst and Young  зэрэг олон улсад нэр хүнд бүхий санхүү, бизнесийн байгууллага хийгээд компаниудад ажилладаг монгол иргэд оролцов.

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Thursday, 14 April 2016


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Thursday, 14 April 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг  өнөөдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.

МОНГОЛ УЛС, ОХУ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Thursday, 14 April 2016

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлээд байна.

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Thursday, 14 April 2016

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад албан ёсоор айлчлахаар өнөөдөр өглөө манай улсад ирлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана.

REPRESENTATIVE OF UNITED NATIONS INDUSTRIAL DEVELOPMENT ORGANIZATION IN MONGOLIA PRESENTS HIS CREDENTIALS TO THE FOREIGN MINISTER OF MONGOLIA

Wednesday, 13 April 2016

Representative of United Nations Industrial Development Organization (UNIDO) in Mongolia,Mr. Ralf Bredelhas presented his Credentials to the Foreign Minister of Mongolia, H.E. Mr. PurevsurenLundeg on Monday, 11 April 2016.

Following the ceremony of the presentation of the Credentials, H.E. Mr. PurevsurenLundeg had a meeting with Mr. Ralf Bredelexchanging views on cooperation between Government of Mongolia and UNIDO.

FOREIGN MINISTER OF MONGOLIA HAD A MEETING WITH MR. ROBERTO BENES, THE UNITED NATIONS CHILDREN’S FUND REPRESENTATIVE TO MONGOLIA

Wednesday, 13 April 2016

H.E. Mr. PurevsurenLundeg,Foreign Minister of Mongolia, had a meeting with Mr. Roberto Benes, the Representative of United Nations Children’s Fund to Mongolia on Monday, 11 April 2016.

СЕНТ КРИСТОФЕР БА НЕВИСИЙН ХОЛБООНЫ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ

Wednesday, 13 April 2016

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Лондон хотноо дипломат харилцаа тогтоолоо.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.