United Nations Welcome to the United Nations. It's your world.

АВСТРАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ САЙДЫГ ТААЛАМЖТАЙ ЦАГТАА МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХЫГ УРИВ

Date: 
Wednesday, 21 September 2016

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай Жюли Бишоп-той 9 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн зарим асуудлаар санал солилцов. 
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Австрали Улсын Засгийн газраас Монгол Улсад оюутны сургалтын тэтгэлгийг сэргээн үргэлжлүүлэн олгож байгаа явдалд талархал илэрхийлээд, хатагтай Жюли Бишоп-ыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг хүсэв. 
Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай Жюли Бишоп Монгол Улсад айлчлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, товыг жич тохирохоо илэрхийлэв.