United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

“Монголын их хаад” үзэсгэлэнг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Tuesday, 23 July 2019

Энэ 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын төв байранд зураач Сугарын Чулуунбаатарын “Монголын их хаад” үзэсгэлэнгийн нээлт боллоо.  Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэхүү  үзэсгэлэнг  7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Сэнгэраги” арт галлерейтай  хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, “Сэнгэраги” арт галлерейн гүйцэтгэх захирал Б.Янжин болон НҮБ-ын гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, дипломатууд оролцов.

“Өглөөний цай” уулзалтыг удирдав.

Friday, 12 July 2019

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос 2019 оны 7 дугаар сарын 12-нд зохион байгуулсан “Өглөөний цай” уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд удирдан явуулав. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулав.

Friday, 12 July 2019

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын төв байранд 7 дугаар сарын 10-нд зохион байгуулав.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД ТРИНИДАД БА ТОБАГО УЛСАД АЖИЛЛАВ

Monday, 01 July 2019

Монгол Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох асуудал хариуцсан Гадаад харилцааны сайдын Тусгай элч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2019 оны 7 дугаар сарын 1-нд Тринидад ба Тобаго Улсад ажиллаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар тус улсын Гадаад хэрэг, Карибын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн сайд, Сенатор Деннис Мосес-тай уулзав.

ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ

Monday, 10 June 2019

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд https://citizen.gov.mn цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Бостон хотноо оршин сууж, суралцаж буй иргэн Та https://citizen.gov.mn цахим хаягт хандаж, бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.

“БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛ: СОЁЛЫН ӨВ - МОНГОЛ БИЧИГ” СЭДЭВТ НОМЫН ҮЗЭСГЭЛЭНГ НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Monday, 13 May 2019

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас ховор ном цуглуулагч Н.Баатар болон Модерн Медиа консалтинг ХХК-ийн захирал Б.Болормаа нартай хамтран “Бичиг үсгийн боловсрол: Соёлын өв – Монгол бичиг” сэдэвт номын үзэсгэлэнг Нэгдсэн Үндэстний төв байранд нээлээ.

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД”

Tuesday, 07 May 2019

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор энэ оны 8 дугаар сарын 2-ноос  12-ны өдрүүдэд хилийн чанадад амьдарч буй 10-18 хүртэлх насны монгол хүүхдүүдэд зориулан “Дэлхийн Монголчууд” ээлжийг нээж байгаа билээ.

Уг ээлжийн бүртгэл 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох тул “Дэлхийн Монголчууд” ээлжид хүүхдүүдээ хамруулахыг хүсч буй эцэг, эхчүүд доорх хаягаар хүүхдүүдээ бүртгүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот. Баянгол 27,

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛГЫН ТУХАЙ

Monday, 25 March 2019

Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хугацаа дууссан, үргэдүүлсэн, гэмтээсэн, зураг солих зэрэг шалтгаанаар Та гадаад паспортоо Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан захиалах, эсвэл итгэмжлэлээр захиалан авч болно.

Хэрэв Та БТГ-т гадаад паспортын захиалга өгсөн тохиолдолд хоёр талын шуудангийн хугацаанаас хамааран 45-60 хоног болно. Танд гадаад паспорт яаралтай шаардлагатай бол итгэмжлэл бичиж, өөрийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан паспортын захиалга өгч, богино хугацаанд хүлээн авах боломжтой.

“MNG SUMMIT” ТББ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “MNG SUMMIT-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” СЭДЭВТ ТӨСЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАВ

Sunday, 24 March 2019

“MNG SUMMIT” ТББ-аас энэ оны 3 дугаар сарын 24-нд “MNG SUMMIT-2019” нэгдсэн арга хэмжээг Нью-Йорк хотноо зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь АНУ-д сурч, хөдөлмөрлөж буй Монголын оюутан, залуучуудад өөрсдийгөө нээн хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бий болгож байгаагаар онцлог юм.