United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НГУЕН СУАН ФУК-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Wednesday, 13 July 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, уул уурхай, аялал жуулчлалынсалбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Wednesday, 13 July 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзахаар төлөвлөж байна.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН-ИЙГ УГТАН АВЛАА

Wednesday, 13 July 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн угтан авлаа. Сингапур Улсын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний манай улсад хийх энэхүү айлчлал нь Сингапур Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

АСЕМ-ЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Wednesday, 13 July 2016

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцож байна.

ХОРШООЛЛЫН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Wednesday, 13 July 2016

2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллын олон улсын өдрийг тохиолдуулан "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэлэг арга барилыг ашиглах тухай" арга хэмжээг зохион байгуулав.  

МОНГОЛ УЛС БАХАМЫН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ

Friday, 08 July 2016

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЖ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Friday, 24 June 2016

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.