МОНГОЛ УЛС САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛАВ
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ 3 дугаар сарын 17-нд танилцуулав.