United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЮАНЬ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

Date: 
Tuesday, 25 April 2017

“Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн”–гийн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаман дээр болов.

 ЭСЯ болон Хятадын “Санже соёлыг хөгжүүлэх групп” хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж, БНХАУ-д албан ёсны айлчал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, “Санже соёлыг хөгжүүлэх групп”-ын ерөнхий захирал Санж нар оролцов.

Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүлж байна.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж  байна.

Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

http://beijing.mfa.gov.mn/?p=34897