United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭВ

Date: 
Tuesday, 25 April 2017

БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн холбоотой зурган мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэх санаачилгыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг гаргасны дагуу Элчин сайдын яамны цахим хуудсанд тусгай хаяг нээж, цахим архив үүсгэхээр ажиллаж байгаа билээ. Цахим архивын нээлтийн ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яаман дээр зохион байгуулав.

Цахим архив үүсгэх энэхүү санаачилга нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол иргэд болон Монголын түүх, соёлыг сонирхогч гадаад найз нөхдийн дэмжлэгтэйгээр биеллээ олох юм.

Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн фото зураг, товч тайлбарыг хаана байгаа хаягийн хамт ЭСЯ-ны beijing-mhh@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.