United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Date: 
Friday, 12 May 2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сонгогчдын бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 1-нээс мөн сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан явагдаж байна (Бүртгэлийн цаг: 9.00-13.00 ба 14.00-18.00 цагуудын хооронд).

Байнгын төлөөлөгчийн газрын www.un.int/mongolia гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулж, гадаад паспортын хуулбарын хамт БТГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
- Permanent Mission of Mongolia to the United Nations 
6 East 77th Street,
New York, NY 10075 гэсэн хаягаар шуудангаар, эсхүл 
- (212) 861 9464 дугаарын факсаар, эсхүл 
- mongolianmissionny@gmail.com гэсэн цахим хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, 
19 ДҮГЭЭР САЛБАР КОМИСС
Лавлах утас: 212 861 9460