Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.
- Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай;
- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс мөн сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан хийнэ;
- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай;
- Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай Байнгын төлөөлөгчийн газрын www.un.int/mongolia гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулж, гадаад паспортын хуулбарын хамт БТГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
- Permanent Mission of Mongolia to the United Nations
6 East 77th Street,
New York, NY 10075 гэсэн хаягаар шуудангаар, эсхүл
- (212) 861 9464 дугаарын факсаар, эсхүл
- mongolianmissionny@gmail.com гэсэн цахим хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.
Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бөглөсөн бүртгэлийн маягтыг гадаад паспортын хамт авч ирж бүртгүүлнэ. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.
Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэхийг анхаарна уу.
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР,
19 ДҮГЭЭР САЛБАР КОМИСС
Лавлах утас: 212 861 9460