United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ УЛСАД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Monday, 15 May 2017

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн ой,  Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал өнөөдөр "Туушин" зочид буудалд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав.

БНХАУ-ЫН ДАРГАД БАРААЛХАВ

Monday, 15 May 2017

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

PRESIDENT ELBEGDORJ PLANTED TREES IN ASEM VILLA GARDEN

Saturday, 13 May 2017

The President of Mongolia issued a Decree in 2010, to celebrate the National Tree Planting Day in Mongolia every second Saturday of May and October. Today, citizens and organizations of Mongolia marked this Day for the 15th time planting trees. 

The President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj planted spruces in the garden of the ASEM Villa. Also, experts and civic representatives of the discussion “People’s Word” contributed to the National Tree Planting Day, planting trees in the ASEM Villa garden. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ БНХАУ-Д АЙЛЧИЛНА

Friday, 12 May 2017

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Friday, 12 May 2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сонгогчдын бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 1-нээс мөн сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан явагдаж байна (Бүртгэлийн цаг: 9.00-13.00 ба 14.00-18.00 цагуудын хооронд).

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Friday, 28 April 2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

ЮАНЬ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

Tuesday, 25 April 2017

“Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн”–гийн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаман дээр болов.

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН ЦАХИМ АРХИВ НЭЭВ

Tuesday, 25 April 2017

БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлын дурсгал, үнэт зүйлсийн холбоотой зурган мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэх санаачилгыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг гаргасны дагуу Элчин сайдын яамны цахим хуудсанд тусгай хаяг нээж, цахим архив үүсгэхээр ажиллаж байгаа билээ. Цахим архивын нээлтийн ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яаман дээр зохион байгуулав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

Monday, 17 April 2017

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.

ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 50 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА

Tuesday, 04 April 2017

2017 оны 4 дүгээр сарын 3-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган ажлаа эхлэв. 

"Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил" ерөнхий сэдвийн доор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.