НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.