УИХ-ЫН ДАРГА ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН НИЙТИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцохоор АНУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.08.30/ Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо маргааш нээлтээ хийх Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Таны өнгөрсөн хоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.