United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Date: 
Monday, 03 August 2015

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Сүхээгийн Сүхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын дараа ЕНБД Бан Ги Мүн, хатагтай Бан Тэ Сук нар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, гэргий Д.Монголмаа нарыг хүлээн авч найрсаг дотноор ярилцлаа. 

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлахын зэрэгцээ НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхий нийтээр Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтуудад шилжиж буй түүхэн цаг үед НҮБ-д улс орноо төлөөлөн суух болсондоо баяртай байна гээд Монгол-НҮБ-ын харилцааг бэхжүүлж, өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэв.