United Nations Welcome to the United Nations. It's your world.

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Date: 
Tuesday, 09 June 2015

Монгол Улсын Гадаад хэргийн Дэд сайд Н.Оюундарь Замби Улсын Ливингстоун хотод зохион байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын /ДГХБО/ сайд нарын хуралд оролцож Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зурсан  байна.

Уг Санамж бичгийг байгуулсанаар НҮБ-ын системийн байгууллагуудын хүрээнд ДГХБО-ын ОУСТ-ийн ач холбогдол, үүргийг онцлон бататгаж, ДГХБО-д тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын чанартай судалгааг хийхэд шаардлагатай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас гаргасан судалгаа, шинжилгээний бааз, үнэ төлбөргүй ашиглах, тэдний мэдлэг туршлагаас суралцах, судлаач мэргэжилтэн солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, НҮБХХБХ-аас зохион байгуулж буй сургалт семинарт оролцох боломжтой болох юм байна.