БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН (UNICEF)-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Хэнриетта Фортой уулзалт хийв.
Уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, төслүүдийн талаар санал солилцов. Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ оны 5 дугаар сард болох Peacebook Forum-д НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн дурын элч нараас оролцуулах боломжийн талаар ярилцав.