Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах болзолыг хангасан, Нью-Йорк, Нью-Жерси, Массачусеттс мужид оршин сууж буй эхчүүд 3 дугаар сарын 5-ны дотор БТГ-т доорх материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:
1. Одон авахыг хүссэн хувийн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан тохиолдолд);
5. Зургаан хүүхэд төрүүлсэн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг хавсаргах;
6. Нэг нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсөний болон нас баралтын лавлагаа;
7. Маягтыг дараах холбоосоор нэвтрэн татаж авна уу.
https://drive.google.com/file/d/1tD4c3IHVGegbghvnxZ37gAql-GVOYZgw/view?usp=sharing
Бүрдүүлэх материалтай холбоотой асуудлаар mongolianmission@twcmetrobiz.com хаягаар холбогдон лавлана уу.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар
Маягт №1
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн
одонгоор шагнагдах эхийн анкет
1 |
Дугаар |
|
2 |
Болзол хангасан одонгийн зэрэг |
|
3 |
Овог нэр |
|
4 |
Төрсөн он, нас /регистрийн болон иргэний үнэмлэхийн дугаар/ |
|
5 |
Эрхэлж буй ажил, албан тушаал |
|
6 |
Хэдэн хүүхэд төрүүлсэн
|
|
7 |
Эсэн мэнд байгаа
|
|
8 |
Үрчилж авсан
|
|
9 |
Хүүхдүүд /хэний хэн,хэдэн онд төрсөн, регистрийн болон иргэний үнэмлэхийн дугаар, төрсний гэрчилгээний дугаар, одоо хаана ажиллаж сурч байгаа тухай бичнэ./
|
1.
|
2.
|
||
3.
|
||
4.
|
||
5.
|
||
6.
|
||
|
||
10 |
Гэрийн хаяг, утас
|
|