АСЕМ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ” ҮЗЛЭЭ

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.
Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.








