АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРЛЫН САЙД НАРЫН АЛБАН БУС УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын албан бус уулзалтад оролцож, үг хэлэв.