United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ, РУМЫН УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦОВ

Date: 
Monday, 18 September 2017

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Румыны Гадаад хэргийн сайд Теодор Мелешканутай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын төв байранд хоёр талын уулзалт хийж, Монгол, Румын Улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах, мал эмнэлэгийн үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Теодор Мелешкану хоёр улсын хооронд эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгаа гэдгийг онцлон тэмдэглээд, тус улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх тухай манай талын хүсэлтийг судалж үзэхээ илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 9 дүгээр сарын 18