МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-ны өдөр Колумбийн Их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакстай уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Сакс нар сүүлийн хоёр жил үргэлжилж буй цар тахлын нөлөө, ялангуяа хөгжиж буй улс орнуудын эдийн засагт учруулж буй сорилтууд, түүнийг даван туулах арга замын талаар болон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.