United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ УЛС ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ 2024 ОНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ НЭЭЛТЭЭ ХИЙВ

Date: 
Monday, 08 July 2024

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл /ЭЗНЗ/-ийн ивээл доорх 2024 оны Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт /УТӨТЧУ/ 7 дугаар сарын 8-ний өдөр НҮБ-ын төв байрнаа нээлтээ хийв.

Энэ удаагийн УТӨТЧУ “Reinforcing the 2030 Agenda and eradicating poverty in times of multiple crises: the effective delivery of sustainable, resilient and innovative solutions” сэдвийн доор зохиогдож байна. Чуулганы 7 дугаар сарын 8-12-ны өдрүүдийн хурлаар Тогтвортой хөгжлийн 1 (Ядуурлыг эцэс болгох), 2 (Өлсгөлөнг зогсоох), 13 (Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах), 16 (Энх тайван, шударга ёсыг цогцлоох), 17 (Хөгжлийн төлөөх түншлэл) дугаар зорилтууд ба бусад зорилгын уялдаа холбоог хэрхэн хангаж буй асуудлаар хэрэгжилтийг хянан хэлэлцэж, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөнө.

Чуулга уулзалтын хоёр дахь хэсэг буюу Өндөр түвшний сегмент  7 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд хуралдах ба эл үеэр төлөөлөгчдийн тэргүүн нар “From the SDG Summit to the Summit of the Future” сэдвээр үг хэлэх ба 37 улс орон Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр