ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАНИ УЛСЫН ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГЛИ ХАСАНИ-ТАЙ УУЛЗЛАА
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 25 -ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Европ, гадаад хэргийн сайд Или Хасани-тай уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Албанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.