ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Энэ 6 дугаар сарын 19-ний өдөр Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэх арга хэмжээ НҮБ-ын төв байранд болов.
Уг арга хэмжээг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд баталсан “Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн тухай” тогтоолыг санаачлан батлуулсан орнууд хамтран зохион байгуулсан.