United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН, КИНО НАЙРУУЛАГЧ АШЕР СВИДЕНСКИ МОНГОЛЫН ТУХАЙ УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖҮҮДЭЭСЭЭ ТАНИЛЦУУЛАВ

Date: 
Thursday, 16 May 2024

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар гэрэл зурагчин, кино найруулагч Ашер Свиденски-гийн Монгол Улстай холбоотой уран бүтээлийг танилцуулах уулзалтыг энэ оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр гэрэл зурагчин, кино найруулагч Ашер Свиденски өөрийн шинэ уран бүтээл болох байгальд ээлтэй тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд монголчуудын соёл, ёс заншил, уламжлалт нүүдлийн аж ахуй, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй тухай богино хэмжээний баримтат киноны дээжээс танилцуулав. Түүнчлэн бүргэдчин охин Айшолпаны гэрэл зураг бий болсон түүхийн талаар сонирхолтой яриа өрнүүлж, хүрэлцэн ирсэн зочдийн асуултуудад хариулж, дэлгэрэнгүй санал солилцов.

Арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд асан Майкл Клечески, НҮБ-ын дэргэд суугаа зарим Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын болон түүний төрөлжсөн зарим байгууллага, Нью-Йорк дахь Монголын Соёлын зөвлөл ТББ зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 5 дугаар сарын 16