United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТТЕРЕШ-ТЭЙ УУЛЗАВ

Date: 
Friday, 28 June 2024

Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй эх орондоо бүрмөсөн буцахтайгаа холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

Монгол Улсаа төлөөлж НҮБ-д суух 4 жил хагасын хугацаанд Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний ажлын алба бүхий л талаар дэмжиж, нягт хамтарч ажиллаж ирсэнд Байнгын төлөөлөгч В.Энхболд талархал илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2022 оны 8 дугаар сард хийсэн айлчлал нь Монгол Улсад хийсэн айлчлал нь НҮБ-Монголын харилцаанд чухал онцлох үйл явдал болсныг тэмдэглээд, “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн түүний хэлсэн тодорхойлолт нь Монголын ард түмний сэтгэлд гүн хоногшин үлдсэнийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн энэ оны 8 дугаар сард Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд Монгол Улсын зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар тус тус мэдээлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс ихээхэн чармайлт гарган, идэвхтэй, өргөн хүрээнд ажилласныг онцлон тэмдэглэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 6 дугаар сарын 28