United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БОТСВАНА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Tuesday, 21 September 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

МОНГОЛ, КУВЕЙТИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗАВ

Tuesday, 21 September 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уулзав.

Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Tuesday, 21 September 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-ны өдөр Колумбийн Их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакстай уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Сакс нар сүүлийн хоёр жил үргэлжилж буй цар тахлын нөлөө, ялангуяа хөгжиж буй улс орнуудын эдийн засагт учруулж буй сорилтууд, түүнийг даван туулах арга замын талаар болон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг олон улс, бүс нутаг, үндэсний  түвшинд эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Monday, 20 September 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Wednesday, 08 September 2021

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ХОРШООЛЛЫН АСУУДЛААРХ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Monday, 12 July 2021

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recoveryтусгай арга хэмжээн