МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР "ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ БАТЛАГДАВ
11 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай" тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.