Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов.
Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.
Тус хотод оршин суугаа монгол иргэд халдлагад өртөөгүй болно.