ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН 10 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ
Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 10 дугаар Бага хурал 2015 оны 12 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Кени улсын нийслэл Найроби хотноо явагдлаа. Тус Бага хуралд Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.