БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН УЯЛДААГ ХЭРХЭН ХАНГАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
3 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулсан “2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг уялдуулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцож үг хэлэв.