United Nations Welcome to the United Nations. It's your world.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХОРШООЛЛООР ДАМЖУУЛЖ САНХҮҮЖҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Friday, 13 March 2015

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Итали Улсын Байнгын төлөөлөгчийн газартай хамтран 3 дугаар сарын 10-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хоршооллоор дамжуулж санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь” арга хэмжээг зохион байгуулав.

2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хэлэлцүүлэг өрнөж буй энэ түүхэн цаг үед НҮБ-ын хүрээнд хоршооллын үйл ажиллагааг дэмжиж санал нэгдэн ажилладаг Монгол, Итали, Нигер, Франц, Филипин, Малайз, Голланд, Аргентин, Өмнөд Африк, Кени зэрэг улсын болон Хоршооллын олон улсын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл цуглаж, дэлхийн 1 тэрбум хүний амьдралыг залгуулдаг томоохон үйлдвэрлэгч, ажил олгогч хоршооллын байгууллагууд тогтвортой хөгжилд хөрөнгө санхүүгийн хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоршооллын хөгжлийг дэмжиж ажиллах боломжийн талаар ярилцав.     

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь олон улсын хоршооллын байгууллагын төлөөлөгчид буюу практик дээр хоршоологчид оролцсон явдал байв. Тэдний дунд Michael Peck (Mondragon Corporation, Spain), Ofer Feinstein (CEO, Coop Israel, Israel), Linda Morris (Senior Vice President, Vancity, Canada), Greg Dinsdale (President and CEO, LBMX, Canada), Matti Pikkarinnen (Chairman, SOK Corporation, Finland), Robynn Shrader (CEO, National Coop Grocers, USA), Howard Brodsky (Chairman and Co-CEO, CCA Global Partners, USA), Sion Whellens (Client Services Director, Calverts, UK) нар байв.