ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ НҮБ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЛБАНД ГАРДУУЛАВ
Монгол Улсын Их Хурлаас “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенци"-ийг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол"-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ.