United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ НҮБ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЛБАНД ГАРДУУЛАВ

Date: 
Thursday, 12 February 2015

Монгол Улсын Их Хурлаас “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенци"-ийг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол"-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. 

Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.   

2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенци" болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол"-ыг соёрхон баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулж өглөө.

НҮБ энэ өдөр Монгол Улсын батламж жуух бичгийг албан ёсоор бүртгэж авснаар манай улс Ерөнхий Ассамблейгаас 2006 онд баталсан "Хүчээр  болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенци"-ийн 45 дахь, 2002 онд 1984 оны "Эрүүдэн шүүхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенци"-ийн нэмэлт болгож баталсан "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол"-ын 77 дахь оролцогч улс боллоо.