United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ, АЛДАРШУУЛАХ ТУХАЙ

Date: 
Thursday, 22 January 2015

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 7 тоот захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох, алдаршуулах тухай” 400 тоот тогтоолын дагуу Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах ажлыг орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд Нью-Йорк орчим төрсөн монгол хүүхдийн бүртгэлийг Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хийж байна. 

Бүртгүүлэхийн тулд дараах бичиг баримттай ирнэ үү. Үүнд:

  1. “Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийн маягтыг загварын дагуу бөглөөд хэвлэж хавсаргах, Маягт татаж авах
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар,
  3. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа,
  4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /зөвхөн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ/,
  5. Эцэг, эхийн төрсний гэрчилгээ хүссэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл, Өргөдөлд эцэг, эх гарын үсгээ зурж, гэрийн хаяг, холбоо барих утсыг бичсэн байна.
  6. Хүүхдийн 1 хувь зураг /Аль болох жижиг 3×4 см хэмжээтэй зураг байх хэрэгтэй/,
  7. Төлбөр төлсөн баримт /зөвхөн Money order/, Үйлчилгээний хураамж – 20 ам.доллар