МОНГОЛ УЛС БАХАМЫН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.