Date:
Tuesday, 13 September 2016
“Газар дэлхийгээс тэнгэрлэг ертөнц рүү” сэдэвт монголын орчин үеийн экпрессионист үзэсгэлэн 9 дүгээр сарын 9-ний өдөр Нью-Йорк хотын Төвдийн төвд нээлтээ хийв. Тус үзэсгэлэнд Н.Ганхуяг, Ч.Ганбаатар, Ц.Батмөнх, А.Болдсүрэн, З.Уянга, С.Тамир, Г.Бямбацэрэн, Ч.Энхтүвшин гэсэн 8 уран бүтээлч уран зураг, цамын баг, баримал, хүүхэлдэйгээ дэлгэн монголын өвөрмөгц нүүдэлчдийн соёл, урлаг, зан заншлыг дэлхийн нийслэл болсон Нью-Йорк хотноо танилцуулж байна.
Үзэсгэлэн 2016 оны 11 дүгээр сарын 17-н хүртэл үргэлжилнэ.