Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв
Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 25-нд “Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээрх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.











