United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД БОСТОН ХОТНОО АЖИЛЛАЛАА

Date: 
Tuesday, 17 December 2019

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй тѳлѳѳлѳгчид АНУ-д хийж буй ажлын айлчлалтай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Бостон хотноо ажиллалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн ажлын айлчлалын хүрээнд монгол судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр БСШУСЯ Харвардын Их сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Харвардын анагаахын сургуультай багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэх “Т2С” хөтөлбөрийг зохион байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лаборатори хооронд их дээд сургуулиудын багшид сургалтын шинэ технологи, онлайн сургалт, блендэд сургалт зохион байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулав.

Дээрх баримт бичгүүдийг байгуулснаар монгол судлал, боловсрол болон анагаахын шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах чиглэлээр дэлхийн нэр хүндтэй тэргүүлэх сургуулиудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.