United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ

Date: 
Tuesday, 10 December 2019

Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх өндөр түвшний хурлын хүрээнд энэ оны 12 дугаар сарын 6-ны өдөр Нью-Йорк хотноо худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлэгт далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын төлөөлөгчид оролцож, худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тогтолцоо, эдийн засгийн коридорууд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн талаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Кени Улсааc НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.О.Амаёо болон Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал зэрэг байгууллагын холбогдох ажилтнууд танилцуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн үндэсний хэрэгжилтийн талаар танилцуулж, худалдааг хөнгөвчлөх хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал эдийн засгийн коридор, чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөв. Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах, худалдаатай холбоотой үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг хангах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлэг байгуулах санаачлагыг манай улс дэвшүүлж буйг тэрээр мэдээлж, энэ асуудлаар далайд гарцгүй орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

H.E. Mr. Sukhbold Sukhee, Ambassador Extraordinary and Plenipotentiary and Permanent Representative of Mongolia to the United Nations took part in the side event on trade facilitation on 6 December 2019, in New York, in the sidelines of the Comprehensive High-level Midterm Review of the implementation of the Vienna Program of Action for the Decade 2014-2024.

The representatives from the landlocked developing and transit countries exchanged their views on trade facilitation, transit systems and role of economic corridors in the development of LLDCs.

Speaking in the event, Ambassador Sukhbold Sukhee highlighted the national implementation of WTO Trade Facilitation Agreement, activities towards establishing of an economic corridor and free trade agreements with partners. He also underscored the importance of work towards tangible outcomes for the benefit of LLDCs including establishment of group of LLDCs in the WTO and expressed readiness to collaborate with interested landlocked countries in this regard.